Европын №1 брэнд

MY PROTEIN

VISIT SITE
SCROLL

Myprotein брэнд нь 2004 оноос дэлхийн хамгийн эрүүл чанартай спортын нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тэд 2016 оноос хойш дэлхийн онлайн уураг амин дэм худалдан авалтийг тэргүүлж байгаа билээ.

Myprotein-ны үндсэн зорилго нь хүн бүрийн эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягт уриалж дэлхийн хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх юм. Сав баглаа боодолдоо хүртэл зай бага эзлэх, байгалд ээлтэй хурдан задрахыг тооцоолон хийгддэг байна.

Та цагаан эсвэл ногоон хоолтон, сүүнээс харшилтай, сахарын шижин өвчтэй, хоол боловсруулах асуудалтай хүн байсан ч хамаагүй тэд таньд тохирох бүтээгдэхүүнийг гаргахаа мартаагүй.

Шагналууд

Ялалтаа тэмдэглэх нь чухал. Myprotein 2007 оноос хойш тасралтгүй бүтээгдэхүүнүүдийнхээ шагналыг авсаар байна.

  • 2007 он – Myprotein нь ISO9001 үйлдвэрлэлийн гэрчилгээ, GMP (Goods Manufacturing Practice) болон HACCP (Hazard Analysis Critical Control Points) магадлан итгэмжлэлийг авсан.
  • 2007 он – Myprotein нь CBI (Британийн Аж Үйлдвэрийн Холбоо)-ны дэмжлэгтэйгээр Lloyds Bank-тай хамтран Real Business-ээс зохион байгуулдаг Өсөж буй бизнесийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг залуу компаниар шалгарчээ.
  • 2009 он - Myprotein нь Үндэсний бизнесийн шагнал гардуулах ёслолын үеэр Английн баруун хойд бүсийн оны жижиг, дунд бизнесийн бүсийн шагналыг хүртсэн.
  • 2009 он - Myprotein Sunday Times Fast Track 100-д 21-р байранд орсон.
  • 2015 он – Myprotein-ний Warrington дахь байгууламж нь Judges’ Special Award-ын шилдэг үйлдвэрээр шалгарсан.
  • 2017 он - THG (The Hut Group) нь Year at the Retail Week Awards-ын өсөлттэй жижиг дунд бизнесээр шалгарсан.
  • 2018 он - THG нь Greater Manchester Ward Hadaway-ын хамгийн хурдан өсөлттэй 50 компанийн нэгээр бүртгэгдсэн.
  • 2018 он - THG нь аж ахуйн нэгжийн Хатан хааны шагналыг хүртэв.
  • 2022 он - Myprotein нь Hotel Chocolat-тай хамтран ажиллахдаа хамгийн сонирхолтой түншлэлийн шагналыг хүртэв.
  • 2023 он – Myprotein нь Jelly Belly-тэй хамтран ажиллахдаа Inspired Innovation Brand Licensing Product or Range шагналыг хүртсэн.
  • 2023 он – Myprotein нь олон улсын шилдэг лицензтэй бүтээгдэхүүн шагналд дахин нэр дэвшсэн.
FOLLOW US